Элчин сайдын яамны түүх

2022-12-22


Хамтын ажиллагааны товч түүх
 
Монгол, Чехословакийн (хуучин нэрээр) хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон. Найрсаг дотно харилцаатай манай хоёр орны хамтын ажиллагааны түүхээс дурдвал:
 
  • 20 гаруй мянган монгол хүн Чех, Словак улсуудад суралцаж, мэргэжил эзэмшжээ.
  • Одоо манай 12000 орчим иргэн Чех улсад ажиллаж аж төрж байна.
  • Чехийн геологочид Эрдэнэтийн овооны зэсийн ордыг нээсэн.
  • Монголд Арьс шир боловсруулах болон гутлын үйлдвэр байгуулж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэсэн.
  • Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлгийг барьж байгуулсан.
  • Дарханы цементийн үйлдвэр, гурилын үйлдвэрийг байгуулахад оролцсон.  
  • Монгол Улсад тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
ЭСЯ-ны байрны тухай товчхон
 
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны байр нь Прага хотын Прага 6 дүүргийн Бубенеч (Bubeneč) хороололд На Марне 5/608 (Na Marně) хаягт байрладаг.
Монгол Улсын ЭСЯ 1964 оноос хойш энэ байшинд байрлаж байна. Энэ байрыг  тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан Шадавын Цагаандорж гуай хүлээн авч байжээ.
 
ЭСЯ-ны байр Прага хотын түүхэн дурсгалт барилгын тоонд ордог. Энэ байшинг Чехийн алдарт архитектор Ёзэф Гочарын зургаар 1925-1926 оны хооронд барьж, ашиглалтад оруулсан. Байшингийн баруун тал шилэн фасадтай байсан ч 1958-1964 оны хугацаанд барилгын шилэн фасад бүхий хэсгийг өөрчилсөн байна.
 
Монгол Улсаас Чех улсад ажиллаж байсан үе үеийн Элчин сайд нарын тухай
 
Сонирхуулахад: БНМАУ-аас БНСЧСУ-д суух анхны Элчин сайд Д.Адилбиш гуай тус улсыг ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа хавсран сууж байсан. Харин манай улсаас Чех улсад суурин суух анхны Элчин сайд бол Хурандаа генерал С.Равдан гуай байв. 1990-ээд оны дундуураас 2001 он хүртэл Н.Нямжав, Н.Жаргалсайхан нар Түр хамаарагчаар ажиллаж байсан байна. Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн намтрыг товчхон, мөн Чех улсад ажилласан он жилүүдтэй нь илүү холбосон учраас түүнээс хойш хашсан албан тушаал зэргийг оруулаагүй болно. 
 
Чех улсад ажиллаж байсан Элчин сайдууд дунд 3 хүн Гадаад явдлын яамны сайд, 3 хүн Худалдааны яамны сайдаар, 2 хүн худалдааны яамны орлогч сайдаар ажиллаж байсан байна.
Элчин сайдын ИЖБ-гээ өргөн барьсан Чех улсын Төрийн тэргүүн,
 
(Элчин сайдаар ажилласан огноо)
ДАШИЙН АДИЛБИШ. 1917 онд Өвөрхангай аймагт төрсөн. ЗХУ-д Дорно дахины факультет, Монголд  Намын дээд сургуулийн курсэд тус тус суралцсан. 1942 оноос нам, төрийн удирдах дээд байгууллагад ажиллаж эхэлсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажилласан.
 
1950 оны 6 дугаар сараас БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад  Элчин сайд томилогдсон. МАХН-ын гишүүн, БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байсан. БНМАУ-ын төрийн дээд одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтангадас” одонгоор шагнуулжээ.  
 
1953 оны 5 дугаар сарын 12-ны өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-аас БНСЧСУ-д хавсран суух Элчин сайдаар томилогджээ.
БНСЧСУ-ын Ерөнхийлөгч Антонин Запотоцкий
 
(1953.05.12-1956.06.03)
 
 
САНДИВЫН РАВДАН. 1907 онд одоогийн Дорнод аймагт төрсөн. Москва хотноо Лениний нэрэмжит Цэрэг, улс төрийн дээд сургуулийг төгссөн. 1929-1950 онуудад БНМАУ-ын иргэний болон цэрэг, батлан хамгаалахын байгууллагад ажиллаж байгаад 1950 оноос дипломат албанд шилжсэн байна. Тэрбээр 1952-55 онд БНМАУ-аас БНАСАУ-д Элчин сайд, 1955-56 онд  БНМАУ-ын ГЯЯ-ны сайдыг хамаарагч, 1956-59 онд  БНСЧСУ-д суурин суух анхны Элчин сайдаар ажиллажэ. МАХН-ын ТХ-ны гишүүн бөгөөд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогджээ. БНМАУ-ын төрийн дээд одон, медалуудаар шагнуулсан. 
Хурандаа генерал цолтой. Мөн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цолтой.
БНСЧСУ-ын 
Ерөнхийлөгч Антонин Запотоцкий
 
(1956.07.04-1959.10.25)
ШАДАВЫН ЦАГААНДОРЖ. 1912 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1930 оноос Биеийн хөдөлмөрийн анхны хоршоо, дамжлага баазын дарга, Хоршоодын төв холбооны ерөнхий хорооны дарга, Худалдаа бэлтгэлийн яамны сайдын үүрэгт ажлуудыг хийж иржээ. Хоршоодын төв холбооны XI, XII, XIII, XIV их хурлаас зөвлөлийн гишүүн, Ерөнхий хорооны даргаар сонгогдон ажилласан байна. БНМАУ-ын Их хурлын депутат, МАХН-ын Төв хорооны гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогдож байжээ. Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтангадас” одонгоор шагнажээ.
БНСЧСУ-ын
Ерөнхийлөгч Антонин Новатный
 
(1959.10.25-1964.10.23)
БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН. 1915 онд Дорнод аймагт төрсөн. 1933 онд Намын төв сургууль, 1940 онд Москвагийн Дорно дахины дээд сургууль төгссөн. 1933 оноос Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, мөн хорооны дарга, 1935 оноос “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүл болон “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч, “Хүмүүжил, жигшил” сэтгүүлийн эрхлэгч, 1936 оноос “Үндэсний эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга бөгөөд Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1940 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллаж байжээ. 1941 оноос дипломат ажилд шилжин, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон 1945 он хүртэл ажиллаад, мөн оноос Засгийн газрын тогтоол шийдвэр хариуцсан протоколын эрхлэгч, ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн дарга, 1947 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Ус цаг уурын хорооны дарга, 1950-1953 онд БНМАУ-аас БНХАУ-д Элчин сайд, 1953-1955 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, улмаар НҮБ-ын дэргэд суух анхны байнгын төлөөлөгчөөр ажилласан байна.
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  дипломат дээд цолтой.
 БНСЧСУ-ын 
Ерөнхийлөгч
Антонин Новатный
 
(1964.10.23-1967.09.07)
 
ЖАМБЫН НЯМАА. 1926 онд Завхан аймагт төрсөн. 1942 онд МХЗЭ-д элссэн. 1943 оноос сумын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ. 1944 онд Завхан аймгийн ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 1945 онд Намын дээд сургуульд суралцсан байна. 1946 оноос Намын шинэ хүчний дээд сургуульд багшилжээ. 1950 оноос Булган аймгийн Намын хороонд шинэ хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1954 онд Өвөрхангай аймгийн Намын хорооны үзэл суртлын ажил эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1955 онд Намын ТХ-нд лектор, дараа нь аймаг хариуцсан зохион байгуулагч, 1956 оны эцсээр Ховд аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна. 1959-1962 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд суралцан төгсөж ирээд 1964 он хүртэл Өмнговь аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1965-1967 онд Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1964-1965 онд Улаанбаатар хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, 1965-1967 онд Архангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.
 БНСЧСУ-ын 
Ерөнхийлөгч
Антонин Новатный
 
(1967.09.08-1973.10.03)
 
ЗАНДАНГИЙН ЭНЭБИШ. 1926 онд Увс аймагт төрсөн. ЗХУ-ын Ленинград хотын Их сургуулийг химийн мэргэжлээр төгсчээ. 1977 оноос МАХН-ын гишүүн болсон байна. 1944-1950 онд ерөнхий боловсролын дунд сургуульд физик, математикийн багш, 1957-1961 онд Улсын их сургуулийн химийн факультетийн декан, багшаар ажиллаж байв. 1961-1968 онд Дунд, тусгай дунд, дээд боловсролын улсын хорооны орлогч дарга, 1968-1969 онд Ардын боловсролын орлогч сайдын ажлыг хашжээ. 1969 оноос БНМАУ-аас ЗХУ-д суух Элчин сайдаар томилогдон ажилласан байна. Монголын төрийн дээд, одон медиалуудаар шагнуулсан.    
БНСЧСУ-ын 
Ерөнхийлөгч
Людовик Свобода
 
(1973.10.04-1978.09.27)
 
ӨЛЗИЙН ДОРЖ. 1920 онд Булган аймагт төрсөн. 1936-1938 онд Улаанбаатар хотын токарь механикийн заводад, 1941-1945 онд Алтанбулаг сумын Худалдаа хоршооллын удирдах байгууллагад санхүүгийн ажилтан, Монголын эд хэрэглэгчдийн төв холбоонд тус тусажиллаж байв. 1952-1959 онд МАХН-ын ТХ-ны аппаратад ажиллажээ. 
 
1959-1961 онд БНМАУ-аас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1961-1970 онд БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1971-1976 онд БНМАУ-ын Гадаад худалдааны яамны орлогч сайдын албыг тус тус хашиж байв. 1976 оноос БНМАУ-аас БНСЧСУ-д суух Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1978-1983 онд Элчин сайдаар томилогдон ажиллажээ. Монголын төрийн дээд одон, медиалуудаар шагнуулсан.
 БНСЧСУ-ын Ерөнхийлөгч
Густав Гусак
 
(1978. 09.27-1983.12.10)
 
ЁНДОНГИЙН ОЧИР. 1927 онд Говь-Алтай аймагт төрсөн. Монголын төрийн зүтгэлтэн, худалдааны гавъяат ажилтан. 1944-1949 онд Улаанбаатар хотод Санхүү, эдийн засгийн техникум, 1950-1954 онд Намын дээд сургууль, 1957-1962 од ЗХУ-ын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус суралцаж төгссөн. 1949 оноос ажлын гараагаа эхэлж, Гадаад худалдааны яамны нэгдүгээр орлогч сайд, сайдаар  дэвшиж, 1984-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д, 1988-1990 онд БНХАУ-д суух Элчин сайдаар ажилласан байна.
БНСЧСУ-ын Ерөнхийлөгч
Густав Гусак
 
(1984.04.04-1988.11.09) 
ЖАМСРАНГИЙН ДУЛМАА. 1934 онд Дорнод аймагт төрсөн. Инженер, технологич мэргэжилтэй. 1959-1961 онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 1961-1962 онд БНМАУ-ын Хүнс, хөнгөн аж үйлдвэрийн яамны гурилын үйлдвэрийн удирдлагын орлогч эрхлэгч, 1962-1968 онд БНМАУ-ын Хүнсний аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч, 1968-1972 онд БНМАУ-ын Хөнгөн аж үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч, 1972-1979 онд БНМАУ-аас ЗХУ-д суух худалдааны төлөөлөгч, 1979-1981 онд БНМАУ-ын Хүнс, хөнгөн аж үйлдвэрийн яамны сайд, 1981-1984 онд БНМАУ-аас БНАГУ-д суух Элчин сайд, 1984-1987 онд БНМАУ-ын Гадаад худалдааны яамны сайд, 1987 оноос БНМАУ-ын Эдийн засаг, гадаад харилцааны яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллажээ. Ж.Дулмаа МАХН-ын ИХ-ны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдсон байна. Төрийн дээд одон, медиалуудаар шагнуулжээ.
БНСЧСУ-ын Ерөнхийлөгч
Густав Гусак
 
(1988.11.09-1991.08.13) 
ПЭРЭНЛЭЙН НЯМАА. 1935 онд Завхан аймагт төрсөн. 1961 онд Прагийн их сургуулийг чех хэл, утга зохиолын багш-орчуулагчийн мэргэжлээр төгссөн. 1961-1962 онд Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороонд референт, 1962-1969 онд тус улсаас БНСЧСУ-д суугаа Элчин сайдын яамны атташе, 1969-1974 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн зааварлагч, 1974-1977 онд Дипломатын академид сонсогч, 1977-1979 онд ГЯЯ-ны Захиргааны хэлтсийн Хоёрдугаар нарийн бичгийн дарга, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1979-1980 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн зааварлагч, 1980-1985 онд тус улсаас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1985-1987 онд ГЯЯ-ны намын үүрийн нарийн бичгийн дарга, 1987-1988 онд ГЯЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга, 1988-1989 онд ГЯЯ-ны Гэрээ эрх, түүх архивын хэлтсийн даргаар тус тус ажиллажээ. П.Нямаа 1989 оны 8 сарын 25-наас БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, 1991 онд ХБНЧСУ-д суух Элчин сайдаар томилогдсон байна.
ХБНЧСУ-ын 
Ерөнхийлөгч
Вацлав Хавелд
 
(1991.09.26- 2001.09.13) 
ШИЖЭЭХҮҮГИЙН ОДОНБААТАР. 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Прага хотын Карлын Их сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1986-1991 онд Гадаад явдлын яаманд, 1991-1997 онд Прага дахь ЭСЯ-нд Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Зөвлөх, 2001-2005 онд Монгол Улсаас БНЧУ-д суух Элчин сайд 2005-2012 онд ГХЯ-ны Европын газрын захирал, 2012 оноос Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайдаар ажилласан.
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цолтой.
 
БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Хавел
 
(2001.11.23-2006.03.21)
ОЧИРЫН ЭНХТӨР. 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971 онд арван жилийн 1-р дунд сургууль, 1978 онд Прагийн Карлын Их сургууль, 1991 онд Москва хотын Дипломатын академийг тус тус төгсчээ. 1981-1988 онд БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ-д Атташе, 1988-1989 онд ГЯЯ-ны Хоёрдугаар хэлтэст Гуравдугаар нарийн бичгийн дарга, 1991-1995 онд ГХЯ-ны Тамгын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1995-1999 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх, 1999-2001 онд ГХЯ-ны Улс төрийн болон хөрш орнуудын захирлаар ажилласан.
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  дипломат дээд цолтой.
БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус
 
(2006.03.21-2009.12.09)
СҮРЭНГИЙН ЦОГГЭРЭЛ. 1954 онд Увс аймагт төрсөн. 1980 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1980-1988 онд НАХЯ-нд, 1988-1991 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа ЭСЯ-нд, 1991-1999 онд Улсын аюулаас хамгаалах ерөнхий газарт хариуцлагатай алба хашиж байгаад 1999-2002 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд Зөвлөх бөгөөд Консулын хэлтэсийн дарга, 2002-2009 онд Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга болон хэлтсийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсаас БНЧУ-д суух Элчин сайдаар томилогдсон.
 
БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус
 
(2009.12.09- 2013.06.13) 
ДОРЖДАМБЫН ЗҮМБЭРЭЛЛХАМ. 1960 онд Дундговь аймагт төрсөн. 1984 онд ЗХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль төгсчээ. Хууль зүйн ухааны доктор. 1984 оноос Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги, Улсын Мөрдөн байцаах газар, Октябрь дүүргийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, дарга, 1992-1999 онд Цагдаагийн дээд сургуульд ахлах багш, арга зүйч, сургалтын албаны дарга, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвд багш, 2002-2009 онд Хууль зүйн үндэсний төвд секторын эрхлэгч, 2001-2006 онд Цагдаагийн академид дэд захирал, тэргүүн дэд захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсаас БНЧУ-д суух Элчин сайдаар томилогдон ажилласан.
 
БНЧУ-ын Ерөнхийлөгч Мелош Земан
 
(2013.06.13-2016. )
НЯМААГИЙН НАРАНБАТ. 1979 онд төрсөн. 1996-2000 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг баклавар, 2006-2008 онд бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн. 2000-2009 онд Гадаад харилцааны яамны ААГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Сингапур дахь ЕКГ-т консул, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал, 2012-2014 онд ГХЯ-ны Европын газрын, 2014-2016 онд Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын, Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар тус тус ажиллаж байгаад БНЧУ-д суух Элчин сайдаар томилогдсон.
 
БНЧУ-ын Ерөнхийлөгч Мелош Земан
 
(2017.03.15-2021.10.13)