Итгэмжлэл цахимаар илгээх

2023-02-06


Та https://consul.notary.mn/login холбоосоор орж, бүртгүүлэн итгэмжлэлийн маягтыг бөглөн ЭСЯ руу хянуулахаар цахимаар илгээнэ үү. Итгэмжлэлтэй холбоотой хавсралт материалыг систем руу зайлшгүй оруулах шаардлагатай. Итгэмжлэлийн бүрдэл дутуу тохиолдолд ЭСЯ хянах боломжгүйг анхаарна уу. 
 
Итгэмжлэл илгээх заавар энд дарж орно уу.
 
ЭСЯ Таны итгэмжлэлийг хүлээн авч дараахь үйлдлийг хийнэ. Үүнд:
 
  1. Итгэмжлэлийг хянаж, Тан руу илгээнэ.

  2. ЭСЯ-ны хянасан илгээсэн итгэмжлэлээ иргэн Та хэвлэн гарын үсгээ зурна.

  3. Гарын үсэг зурсан итгэмжлэлээ өөрийн биеэр эсвэл ГЭР БҮЛ НЭГТГЭЛ, БАНК, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛОН ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨЛ, ШҮҮХ, ЦАГДААТАЙ холбоотойгоос бусад тохиолдолд шуудангаар болон цахим шуудангаар ([email protected]) ЭСЯ-нд ирүүлж болно.

  4. ЭСЯ Таны итгэмжлэлийг баталгаажуулан цахим нотариатын системээр Монгол Улс руу илгээнэ.

  5. Иргэн Та төлөөлүүлэгч буюу хүлээн авагчид итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг илгээх хэрэгтэй.

  6. Итгэмжлэл хүлээн авагч Таны илгээсэн QR код болон үсгэн кодыг өөрт хамгийн ойр байрлах нотариатчид үзүүлэн итгэмжлэлээ авна. (Гадаад харилцааны яамны Консулын газарт очилгүйгээр авах боломжтой болсон.

 
Анхаарах зүйл:
 
  • ЭСЯ 2022.12.01-ний өдрөөс эхлэн зөвхөн цахимаар илгээсэн итгэмжлэлийг хүлээн авна.
  • Цахим нотариатын системд суурин компьютер эсвэл таблетнаас нэвтрэх боломжтой. Гар утаснаас энэхүү системд нэвтрэх боломжгүй.
  • Итгэмжлэлийг цахимаар хүлээн авч байгаа ч итгэмжлэл хийлгэхтэй холбоотой баримт бичгийг урьдан адил бүрдүүлнэ.
  • Итгэмжлэлд хавсаргах бичиг баримтын зураг нь албан бичгийг шаардлага хангахгүй нөхцөлд буцаагдах эрсдэлтэй тул Та бичиг баримтаа сканердаж хавсаргана уу.
 
Зөвлөмж:
 
  • Цахим нотариатын системийн талаар ЭСЯ-ны +420 775 874 222; +420 224 311 198 утсаар холбогдож тодруулж болно.
  • Цахим итгэмжлэлийг ЭСЯ-нд ирсэн хойноо иргэдийг хүлээн авах танхимд байршуулсан компьютерт бичиж болно. Ингэхдээ цахим шуудан, нэвтрэх нууц үгээ урьдчилан авсан байвал сайн. https://consul.notary.mn/login холбоосоор орж шинээр бүртгэл үүсгэсний дараа нэвтрэх нууц үгийг Таны  цахим хаяг руу илгээнэ.
  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, регистрийн дугаар, утас дугаар зэргийг зөв бичсэн байна.
  • Монголчууд Чехэд гэсэн иргэдэд зөвлөгөө өгөх ФБ-ын https://www.facebook.com/groups/mongolchuudczeched/permalink/3343959489216963/ холбоосоор орж, ялангуяа гэр бүр нэгтгэлтэй холбоотой цахим итгэмжлэл бичих заавартай танилцахыг хүсье.