Нас барсны бүртгэл

2025-05-07


Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Словак Улсад нас барсан Монгол Улсын иргэний нас барсны гэрчилгээг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу ЭСЯ олгоно.
 
Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд ЭСЯ-нд яаралтай мэдэгдэх шаардлагатай бөгөөд нас барсны гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Нас барсан тухай гадаадын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ,
  • Нас барсан тухай эмнэлгийн магадалгаа, шүүх эмнэлгийн дүгнэлт, 
  • Нас барсан иргэний иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт эх хувиараа,
  • Нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлж буй этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт.
  • Бүртгэлийн хураамж https://prague.embassy.mn/subcategory/773