Буцах үнэмлэх авах

2025-07-07


Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нь “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ын 5,6,7,8 дугаар хэсэгт заасны дагуу буцах үнэмлэх (“Travel Document”)-ийг ЭСЯ-наас авна. 
Буцах үнэмлэхийг үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн, гадаадад төрсөн иргэн эх орондоо буцахад үндэсний энгийн гадаад паспорт мэдүүлж авах боломжгүй, сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт хамрагдах зэрэг үндэслэлээр олгоно /Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 6.1 дүгээр зүйл/.
 
Мөн шинэ төрсөн хүүхдэд виз авахтай холбогдуулан буцах үнэмлэхийг төрсний гэрчилгээний хамт дагалдуулан олгоно. 
 
Буцах үнэмлэх авах хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр ирнэ. Үүнд:
 
  • Буцах үнэмлэх хүссэн өргөдөл гаргана. /Өргөдлийн загварыг харах/;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл иргэний бүртгэлийн лавлагаа;
  • Цээж зураг 2 хувь /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй/;
  • Төлбөр 15 ам. доллар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://prague.embassy.mn/subcategory/773 холбоос авна уу.