Монгол-Чехийн харилцаа
2025-02-06
1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хуучнаар Чехословак Улстай дипломат харилцаа тогтоосон.
1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосон.
Улаанбаатар, Прага хотуудад 1956 онд харилцан ЭСЯ-даа нээсэн.
Элчин сайд Д.Гансүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Элчин сайд Ян Вытопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан.
Харилцааны түвшин: Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
Харилцан айлчлалууд:
Монголын талаас:
-
1994 - Шадар сайд Л.Энэбиш
-
1995 - Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт
-
1997 - Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа
-
1999 - Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди
-
2005 - Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд
-
2007 - УИХ-ын дарга Д.Лүндээжанцан
-
2007 - БХБ-ын сайд Ж.Наранцацралт
-
2010 - УИХ-ын БОХААБХ-ны дарга Б.Батбаяр
-
2011 - Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг
-
2012 - Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, 2012 - Батлан хамгаалахын сайд Л.Болд
-
2013 - Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
-
2014 - Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун
-
2015 - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
-
2018 - Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
-
2019 - Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
-
2023 - Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг
-
2024 - Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
Чехийн талаас:
-
1999 - Гадаад хэргийн сайд Ян Каван
-
2000 - Парламентын Сенатын Байнгын хорооны дарга П.Смутны
-
2005 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Л.Заоралек
-
2006 - Ерөнхийлөгч Вацлав Клаус
-
2009 - Парламентын Сенатын БОБХ-ны дарга Л.Амброзек
-
2010 - Ерөнхий сайд Ян Фишер
-
2013 - Парламентын Сенатын дэд дарга А.Гаядушкова
-
2014 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Петр Газдык
-
2015 - Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек
-
2016 - Ерөнхийлөгч Милош Земан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон.
-
2019 - Сенатын танхимын дарга Я.Кубера
-
2023 - Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд М.Юречка
Хоёр талын харилцааны механизмууд:
-
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын Хамтарсан хороо. Тус хорооны монголын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, чехийн хэсгийг Үйлдвэр, худалдааны дэд сайд Мартин Фрелих нар даргалдаг.
-
Парламентын найрамдлын бүлэг. УИХ дахь Монгол - Чехийн Парламентын бүлгийн даргаар гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төлөөлөгчдийн танхимын дахь Чех - Монголын Парламентын бүлгийн даргаар гишүүн Станислав Берковец нар ажилладаг.
Эдийн засгийн харилцаа
Худалдааны бүтэц:
2024 оны байдлаар худалдааны нийт эргэлт 18 сая ам.доллар байна. Үүнээс манай экспорт: 304 мянган ам.доллар, импорт 17.7 сая ам.доллар.
Экспортын гол бүтээгдэхүүн: Ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц.
Импортын гол бүтээгдэхүүн: Тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, хий шүүх цэвэрлэх төхөөрөмж, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн.
Хөрөнгө оруулалт:
Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 95 гаруй компани худалдаа, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Зээл, тусламж:
Бүгд Найрамдах Чех Улс 1996 оноос эхлэн манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд 1996-2017 оны хугацаанд 50 гаруй сая ам.долларын төслүүдийг хэрэгжүүлсэн.
Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
Иргэд харилцан зорчих нөхцөл:
Дипломат, албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино.
Байнга оршин суугаа иргэдийн тоо:
2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Чех улсад манай улсын 14,071 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд 7,043 нь эмэгтэй, 7,028 нь эрэгтэй. Тэдний 6,843 нь байнга оршин суух зөвшөөрөлтэй, 7,228 нь урт хугацаанд оршин суух зөвшөөрөлтэй байна. Нийт иргэдийн 28 орчим хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Манай иргэд Чех улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоогоор 8 дугаарт ордог.
Боловсролын харилцаа:
“Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийг” 2019 оны 5 дугаар сард байгуулсан. Манай улсын 130 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байна.
“Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024/2025 оны хичээлийн жилд 21 оюутан Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд ангид суралцаж байна.
Хоёр улсын хооронд байгуулсан гол гэрээ, хэлэлцээр:
- БНМАУ-ын Засгийн газар, БНСЧСУ-ын Засгийн газрын хооронд Соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр - 1973.04.25
- БНМАУ, БНСЧСУ-ын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай гэрээ - 1976.10.15
- Дипломат, албан паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Чех, Словакын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 1992.06.26
- Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр - 1997.02.27
- Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 1998.11.13
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын протокол - 1999.05.24
- Монгол Улсын иргэд, Бүгд Найрамдах Чех Улсын иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 1999.12.08
- Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 2005.01.24
- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 2017.05.25
- Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр - 2019.05.20
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр - 2019.05.20
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр - 2024.03.01
2025 оны 1 дүгээр сар