images

ЧЕХ, СЛОВАКИЙН ЖУУЛЧИД МОНГОЛ УЛСАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2023-01-13

428

Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газраас гаргасан иргэд нь Монгол Улсад жуулчлахад визийн шаардлагаас түр чөлөөлөх гадаадын 34 улсын жагсаалтад https://mfa.gov.mn/71947 Чех, Словак улсууд багтаж байна. Чех, Словакийн жуулчид 2023 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний хооронд 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчино.
 
Харин 30-аас дээш хоногийн хугацаагаар жуулчлах болон жуулчлахаас бусад зорилгоор Монгол руу зорчих тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байх шаардлагатай.  
 
“Монголд зочлох жил – 2023-2025”-ийн хүрээнд соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээр 2023 онд манай улсад зохион байгуулагдах онцлох 22 арга хэмжээний хуанлийг танилцуулж байна.
 
Монгол орны түүхэн дурсгалт газрууд, Улаанбаатар хот, соёл, урлаг зэрэг олон төрлийн мэдээллийг нэгтгэсэн Таны аяллын хөтөч болох www.mongoliatravel.guide цахим хуудас, VisitMongolia аппликейшныг нэвтрүүлээд байна. Эдгээр цахим платформоос монгол, англи, орос, хятад, япон, солонгос, испани хэл дээр мэдээлэл авах боломжтой.  
 
***
 
CZECH AND SLOVAK TOURISTS WILL BE ABLE TO TRAVEL TO MONGOLIA WITHOUT VISA  
 
The Government of Mongolia has included Czechia and Slovakia in the list of 34 foreign countries https://mfa.gov.mn/en/temporary-exemption-from-visa-requirements-for-citizens-of-some-countries-to-visit-mongolia/ whose citizens will be temporarily exempted from visa requirements to travel to Mongolia for the tourism purposes, as Mongolia announced the years of 2023-2025 as the "Years to visit Mongolia". Therefore, Czech and Slovak tourists will be able to visit Mongolia without a visa for up to 30 days. The decision is effective from January 4, 2023 to December 31, 2025.
 
In the case of traveling to Mongolia for tourism more than 30 days or for any other purposes than tourism, it is necessary to obtain an appropriate type of visa in advance. 
 
In the frame of “Years to visit Mongolia 2023-2025", we present the WELCOME TO MONGOLIA EVENT 2023 calendar of 22 featured events that will be organized in Mongolia throughout this year https://mfa.gov.mn/71846.  
 
Also, online platforms such as www.mongoliatravel.guide and VisitMongolia application will be handy guide for the tourists. They include useful information about Mongolia including travel destinations, historical sites, Ulaanbaatar city and cultural events and are available in Mongolian, English, Russian, Chinese, Japanese, Korean, and Spanish.
 
We wish you a pleasant stay in Mongolia - the land of eternal blue sky.
 
***