images

ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ Д.ЖАВЗАНДОРЖ ЧЕХИЙН КАРЛЫН ИХ СУРГУУЛИЙН ФИЛОСОФИЙН ФАКУЛЬТЕТАД ЗОЧЛОВ

Үйл явдлын мэдээ

2026-11-06

3

Монголын Бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Карлын Их сургуулийн Философийн факультетад зочлов.
 
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Карлын Их сургуулийн Ректор Иржи Зиматай уулзаж, тус их сургуулийн Монгол судлалын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагаа, Монголын хэл, шашин, соёлыг судлах асуудлаар санал солилцов.
 
 
Тэргүүн их хамба лам тус факультетын номын санд хадгалагдаж буй монгол болон манж бичгээр бүтээсэн Бурханы шашны ховор ном судруудтай танилцлаа. Эдгээр судрыг Чех дэх Монгол судлалыг үндэслэгч, нэрт монголч эрдэмтэн Павел Поуха 1955 онд Монгол Улсад хийсэн судалгааны аяллынхаа үеэр цуглуулан авчирсан бөгөөд өдгөө Карлын Их сургуулийн үнэт өв болон хадгалагдаж байна. Номын сангийн захирал доктор Камила Вешинов болон Масарикийн Их сургуулийн Монгол, Солонгос, Вьетнам судлалын төвийн багш Ондржей Срба нар уг ховор цуглуулгын түүх, судалгааны ач холбогдлыг Тэргүүн их хамба ламд танилцууллаа.