ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ Д.ЖАВЗАНДОРЖ ЧЕХИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД РОБЕРТ РЖЕХАКТАЙ УУЛЗАВ
Монголын Бурханы Шашинтны Төв — Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Роберт Ржехактай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Роберт Ржехак Чех Улсын Гадаад хэргийн яам байрладаг Черниний ордныг танилцуулж, өөрийн тэргүүлж буй Шашин шүтэх эрх чөлөөний олон улсын эвслийн үйл ажиллагаа болон тус эвслийн хүрээнд 2026 онд зохион байгуулах өндөр түвшний бага хурлын бэлтгэлийн талаар мэдээлэл өгөв.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж өнөөгийн олон улсын нөхцөл байдалд шашин хоорондын харилцан ойлголцол, яриа хэлэлцээ нь энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Талууд шашин хоорондын харилцан ойлголцол, яриа хэлэлцээг дэмжих, соёлын солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.