images

ПАРДУБИЦЭ ХОТЫН “MON SCHOOL” СУРГАЛТЫН ТӨВИЙН СУРАГЧИД ПРАГИЙН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО

Үйл явдлын мэдээ

2026-10-28

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Пардубицэ хотын “Mon School” сургалтын төвийн сурагчдад ЭСЯ-ны үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ зохион байгуулж, энэ хүрээнд Прагийн амьтны хүрээлэнгээр зочлууллаа. Тус арга хэмжээнд 6–14 насны 33 хүүхэд, 6 багш, эцэг эхийн 3 төлөөлөл оролцов.
 
 
Хүүхдүүд Прагийн амьтны хүрээлэнтэй танилцах үеэр Монголын байгаль, өвийн салшгүй хэсэг болсон тахийг үзэж сонирхохын зэрэгцээ хүрээлэн дэх Монгол гэрээр зочлов. Мөн Прагийн амьтны хүрээлэн болон Монгол Улсын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн тахь хамгаалах, эх нутагт нь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. 
 
 
Монгол хүүхдүүдийг халуун дотноор хүлээн авч, амьтны хүрээлэнтэй танилцах боломж бүрдүүлсэн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Ленка Полиакова болон хамт олонд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.