images

“НАМРЫН УУЛЗАЛТ–2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД МОНГОЛ ОЮУТНУУД ЧЕХИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭР ЗОЧИЛЛОО

Монгол хэл дээрх гарын авлага

2026-10-24

7

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, “Чех Улсад суралцагч оюутан, залуусын холбоо” хамтран зохион байгуулсан “Намрын уулзалт–2026” мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээний хүрээнд тус улсад суралцаж буй 22 монгол оюутан Чехийн Үндэсний музейгээр зочиллоо.
 
 
Оюутнууд хөтчийн тайлбартайгаар музейн түүхтэй танилцаж, байнгын болон тусгай үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхон, Чех Улсын түүх, байгаль, шинжлэх ухаан, соёлын өвийн талаарх мэдлэгээ баяжуулав.
 
 
Энэхүү үйл ажиллагаа нь монгол оюутан, залууст суралцаж буй орныхоо түүх, өв соёлыг танин мэдэх боломж олгохын зэрэгцээ тэдний харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын оролцоог дэмжихэд чиглэв.
 
Элчин сайдын яам цаашид монгол оюутан, залуусын хөгжил, боловсролыг дэмжих, нийгэм, соёлын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана.
 
Монгол оюутнуудыг үнэ төлбөргүй хүлээн авч, музейтэй танилцах боломж олгосон Чехийн Үндэсний музейн захирал Михал Лукеш, хамт олонд Элчин сайдын яам гүн талархал илэрхийлье.