МОНГОЛ ИРГЭД, СҮСЭГТЭН ОЛОНТОЙ ХИЙХ УУЛЗАЛТ, НОМЫН АЙЛДВАРТ УРЬЖ БАЙНА
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Прага хотноо хүрэлцэн ирж, Чех Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэд, сүсэгтэн олонтой 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр уулзан, номын айлдвар айлдаж, насны авшиг хүртээнэ.
Тэргүүн их хамба лам өдөр тутмын амьдралдаа сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг хэрхэн бий болгох, энэрэл нигүүлсэл, зөв бодол, сайн үйлээр өөрийн болон бусдын амьдралыг хэрхэн тэтгэх талаар сургаал айлдана. Мөн эрүүл энх, урт нас, буян хишиг, өлзий хутаг ерөөсөн насны авшиг хайрлана.
Энэхүү уулзалт нь монголчууд бид оюун санаа, өв соёлоо эрхэмлэн, сургаал ном сонсож, сэтгэлээ ариусган, сайн сайхныг хамтдаа ерөөх сайхан боломж юм.
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 7-ны Бямба гараг, 11:00 цагт
Хаана: Карлын Их сургуулийн Хуулийн сургуулийн 100 тоот (Collegium Maximum танхим 550 хүний суудалтай) лекцийн танхим
Хаяг: Náměstí Curieových 901/7, 110 00 Praha 1
Эрхэм Та бүхнийг гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, Тэргүүн их хамба ламын сургаал номыг сонсон, насны авшиг хүртэхийг хүндэтгэн урьж байна.
Сэтгэлийн амар амгалан, аз жаргалын тухай сургаал номыг хамтдаа сонсоцгооё.