images

ЭЛЧИН САЙД ЧЕХИЙН ГЕОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2026-10-15

3

Элчин сайд Б.Болормаа Чехийн Геологийн албаны дарга Зденек Венера-тай уулзаж, Монгол–Чехийн геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
 
“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Чехийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирохоор талууд санал нэгдэв.
 
Эрдэнэтийн зэс–молибдений ордыг илрүүлэн тогтоох, геологийн зураглал, судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Чехийн ахмад геологич Моймир Краутер-ын мэндэлсний 100 жилийн ой 2027 оны 6-р сард тохиож буйтай холбогдуулан Прага хотноо үе үеийн геологичдын уулзалт зохион байгуулах талаар ярилцав.
 
Монгол, Чехийн геологийн салбарын хамтын ажиллагааны түүхийг харуулсан дурсгалын зурагт ном гаргах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиров.
 
1919 онд байгуулагдсан Чехийн Геологийн алба нь геологийн судалгааны сан, цахим зураглал, өрөмдлөгийн нэгдсэн архивын чадавхаараа Европын тэргүүлэх байгууллагын нэг юм.