МОРИН ХУУРЫН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Элчин сайд Б.Болормаа “Ивээлт” морин хуурын сургалтын төвийг үүсгэн байгуулагч, морин хуурч, СТА Ц.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзаж, морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн сургах асуудлаар санал солилцов.
Морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ шавь нарын хамт ирэх 2027 онд морин хуурын чуулгын хэмжээнд тайлан тоглолтоо Чех Улсад хийхээр төлөвлөж байгаагаа Элчин сайдад танилцуулав.
Элчин сайд Б.Болормаа ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн үндэсний урлаг, монгол уламжлал соёлын үнэт өв болсон морин хуурыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, Мост, Кутна Хора, Пардубице хотод нийт 30 хүүхдэд морин хуурыг зааж сурган, өвлүүлж байгаа явдалд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
СТА Ц.Мөнх-Эрдэнэ нь 2015 онд Соёл урлагийн их сургуулийг морин хуурч, хөгжийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оны 2 дугаар сард зарим нөхдийн хамт “Ивээлт” морин хуурын сургалтын төвийг санаачлан байгуулж, хүүхэд багачуудад морин хуур хөгжмийг зааж сургаж байна.