images

“НАМРЫН УУЛЗАЛТ–2026”-Д УРЬЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-10-12

3

ЧЕХ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН, ЗАЛУУС АА,
 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам “Чех Улсад суралцагч оюутан, залуусын холбоо”-той хамтран зохион байгуулах “Намрын уулзалт–2026” мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Уулзалтаар дараах сэдвээр мэдээлэл, практик зөвлөгөө авч, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.
 
Их, дээд сургуульд элсэх, диплом болон боловсролын баримт бичгийг баталгаажуулах;
Эрүүл мэндийн даатгал болон Чех Улсад суралцахад анхаарах асуудлууд;
Суралцахын зэрэгцээ ажиллах боломж;
Хувийн санхүүгээ төлөвлөх, зохицуулах арга.
Мөн үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, туршлагаа хуваалцан, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлээрэй!
 
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 14:00 цагт
Хаана: Монгол Улсын Элчин сайдын яам
 
Уулзалтын өмнө буюу тухайн өдрийн 11:00 цагаас Чехийн Үндэсний музейг үнэ төлбөргүй үзэх (25 оюутан) болон Прага хоттой танилцах хоёр тусдаа аялал зохион байгуулагдах бөгөөд Та өөрийн сонирхолд нийцсэн аяллаа сонгон оролцох боломжтой.
 
Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл:
“Чех Улсад суралцагч оюутан, залуусын холбоо”-ны фэйсбүүк хуудсаар эсвэл +420 773 042 491 (Долгормаа) дугаараар холбогдоно уу. Оролцох оюутнууд урьдчилан бүртгүүлж, сонгосон аяллаа мэдэгдэнэ үү.
 
Мэдээлэл, туршлагаа хуваалцаж, шинэ танил, сайхан дурсамж бүтээх намрын уулзалтад Та бүхнийг хүлээж байна!