images

ЭЛЧИН САЙД ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2022-12-09

310

Чех улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга М.Пекарова Адамова 12 дугаар сарын 8-нд Прага дахь ДТГ-ын Тэргүүн нарыг хүлээн авч уулзсан арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Гансүх хатагтай М.Пекарова Адамоватай мэндчилж, Чех улс Европын Холбооны Зөвлөлийг амжилттай даргалан албаа өндөрлүүлж байгаад баяр хүргэв. Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаж, Чех улсад ажиллаж аж төрж буй олон мянган монголчуудад тус улсын төр, засгийн зүгээс сайн хандаж, дэмжиж байдгийг тэмдэглэв.
 
Мөн Төлөөлөгчдийн танхим манай хоёр орны хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнд талархал илэрхийлэв.