ЭЛЧИН САЙД Б.БОЛОРМАА ЧЕХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ДАНИЕЛ ШТЕХТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Б.Болормаа 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чехийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлогын газрын захирал Даниел Штехтэй уулзаж, Монгол, Чехийн харилцаа болон дээд, өндөр түвшний харилцан айлчлалын боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Болормаа Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцуулж, Прагийн амьтны хүрээлэнгээс Монголд тахийг сэргээн нутагшуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийг онцлов.
Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байхдаа уг төслийг дэмжиж, тахийг цэргийн тээврийн онгоцоор Монголд хүргэх шийдвэр гаргаж байсан түүхтэй.