ИРГЭДИЙН АНХААРАЛД
Чех Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Чех Улсад ойролцоогоор 181 мянган хүн буюу нийт ажилтны 4.9 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа тул уг нэмэгдэл эдгээр ажилтанд шууд хамаарна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд болох вэ?
2026 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 22,400 чех крон байгаа бол 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2,500 кроноор нэмэгдэж, сарын 24,900 чех крон болно.
Долоо хоногт 40 цаг ажилладаг ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 148.30 чех крон байхаар тогтоожээ. Эдгээр нь татвар болон нийгэм, эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгахаас өмнөх дүн болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж юу вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн бусад хэлбэрээр ажиллаж буй ажилтанд хуулийн дагуу олгох ёстой цалингийн хамгийн бага хэмжээ юм.
Үүнд илүү цаг, баярын болон амралтын өдөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нэмэгдэл зэрэг нэмэлт хөлсийг оруулан тооцохгүй. Ажилтны үндсэн цалин тогтоосон доод хэмжээнд хүрэхгүй бол ажил олгогч зөрүүг нөхөн олгох үүрэгтэй.