images

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ–2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД ЧЕХ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол хэл дээрх гарын авлага

2026-09-03

3

“Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад суралцах 16 оюутан 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Прага хотноо хүрэлцэн ирлээ.
 
Эдгээр оюутан Улаанбаатар хот болон Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Булган зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, Монгол Улсын их сургуульд нэг жилийн хугацаанд чех хэлний бэлтгэлд суралцсан юм.
 
Оюутнууд эхний хичээлийн жилд Карлын их сургуулийн Подебради хот дахь Хэлний болон мэргэжлийн бэлтгэлийн төвд чех хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж, ирэх хичээлийн жилээс инженер, техник, технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад хуваарилагдан суралцах юм.
 
Өдгөө “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чех Улсын Прага, Либерец, Плзень, Ческе-Будеёвице, Храдец-Кралове, Острава зэрэг хотод нийт 57 монгол оюутан суралцаж байна.
 
 
Элчин сайдын яамны төлөөлөл оюутнуудыг Прага хотын Вацлав Хавелын олон улсын нисэх буудалд угтан авч, сурлагын өндөр амжилт хүслээ.