“ЭЛГЭЭ ОЙЛГОЁ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
“MonStep – Mongolian Steps in Czech” ТББ-аас элэгний эрүүл мэндийн талаарх “Элгээ ойлгоё” практик сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Прага хотын Kampus Hybernská төвд зохион байгуулна.
Элчин сайдын яам болон “MonStep – Mongolian Steps in Czech” ТББ өмнө нь Чех Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулан “Анхны тусламж” сэдэвт практик сургалт, мөн орчуулга, хэлмэрчийн үйл ажиллагааны талаарх сургалт, зөвлөгөөг хамтран зохион байгуулж байсан.
Та бүхнийг тус сургалтад идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “MonStep – Mongolian Steps in Czech” ТББ-ын фэйсбүүк хуудаснаас авна уу.