images

ЭЛЧИН САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Үйл явдлын мэдээ

2026-08-31

5

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Б.Болормаа Норвегийн Цог Жавхлант Хаан V Харальд энэ сарын 28-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Норвегийн Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, эмгэнэл илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан V Харальд хаан ширээнд заларсан 35 жилийн хугацаанд Норвегийн хаант засаглалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тэрээр улс орон нь хүнд сорилттой тулгарсан цаг үед ард түмнээ нэгтгэн зангидаж чадсан, өндөр нэр хүндтэй төрийн тэргүүн байв.

Цог Жавхлант Хаан V Харальд 89 насандаа таалал төгссөн байна.