ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 270 дугаар тогтоолын дагуу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд 2026 оны 7 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан энэ хугацаанд ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдье.
ЭСЯ нь Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амардаг бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилладаг.
ЭСЯ 7 дугаар сарын 20-ны Даваа гарагаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүдэд яаралтай асуудлаар ЭСЯ-ны фэйсбүүк хуудасны мессенжерээр холбогдоно уу.