images

“ХҮМҮҮН СОЁЛ - ЭРДЭМ УХААН” ЛЕКЦ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2026-07-03

8

Вэдийн гүн ухаан, бхакти иогийн багш Х.Энхтулга (Эканатх Гаура Дас) 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЭСЯ-нд вэдийн гүн ухаан, Дорнын гүн ухааны үндсэн философи, дотоод амар амгалан, оюун санааны тайвшрал, иог болон хөгжимт тарнийн бясалгалын талаар лекц уншиж, тайлбарлав.
 
Хүрэлцэн ирсэн иргэдээс хилийн чанадад амьдрахад тулгарч буй бэрхшээлийн талаар нээлттэй ярилцаж, өөрт тохирох бясалгалын арга барил, амьдралын мөн чанарын талаар мэдээлэл авав.
 
Мөн сургалтыг зохион байгуулагчдын зүгээс веган зоогийг танилцуулав. Вэдийн гүн ухаан, бхакти иогийн багш Х.Энхтулга болон Д.Уранбилэг нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.