images

ЭЛЧИН САЙД ЧЕХ УЛС ДАХЬ ДТГ-УУДЫН ДУАЙЕН Ж.Т.ОКОЛОТОЙ УУЛЗАВ

Монгол хэл дээрх гарын авлага

2026-03-24

14

Элчин сайд Д.Гансүх 3 дугаар сарын 20-нд Гэгээн Ширээт Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Нунц, Прага дахь ДТГ-уудын дуайен Жуд Таддеус Околотой 3 дугаар сарын 20-нд үдэлтийн уулзалт хийв.
 
Дуайен Ж.Т.Около Элчин сайдын албыг амжилттай хашиж, эх орондоо буцаж байгаад нь баяр хүргэн, ойр дотно харилцаж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр Прага хотноо үзүүлсэн Чингис хаан үзэсгэлэнг үзэж, Монголын тухай илүү их мэдээлэлтэй болсноо тэмдэглэж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис агсан Монгол Улсад айлчилсан зэрэг содон үйл явдлууд болсныг онцлов. Ж.Т.Около Элчин сайд Д.Гансүхийн цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсч, Прага дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс дурсгалын зүйл гардуулав.
 
Элчин сайд Д.Гансүх нэгэн үед хамтран ажиллаж, дотно харилцаж, нөхөрлөх болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, тэд дахин уулзахын ерөөл тавив.