ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны газрын дэд захирал Луцье Небесаржоватай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний хэрэгжилт, түүний дотор 2026 онд хоёр улсын хооронд хэрэгжүүлж, зохион байгуулахаар төлөвлөж буй айлчлал, бусад уулзалт, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.