images

Чех – Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдав

Үйл явдлын мэдээ

2026-02-23

19

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех – Монголын Парламентын найрамдлын бүлэг олон намын төлөөлөл бүхий 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдлаа. Парламентын найрамдлын бүлэг нь Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн сайн дурын саналаар байгууллагддаг бөгөөд Чех – Монголын Парламентын найрамдлын бүлгийн даргаар “АНО” хөдөлгөөнөөс нэр дэвшиж Храдец Кралове мужаас Парламентад 3 дахь удаагаа сонгогдсон Петр Садовский сонгогджээ.
 
Парламентын бүлгүүдийн үйл ажиллагааны зорилго нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хувь нэмрийг оруулах, энэ чиглэлээр хамтран ажиллахад чиглэдэг болно. Монгол Улсын Их Хурал дахь Монгол – Чехийн Парламентын бүлэгт 7 гишүүн харьяаллагддаг бөгөөд бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байна.