images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ОНЫ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2026-02-09

8

Энэ сарын эхээр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхийлөгч Петер Пеллегрини шинэ оныг тохиолдуулан тус улсад суугаа болон хавсран суугаа ДТГ-ын тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, улс орныхоо дотоод, гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл хийв.
 
 
Элчин сайд Д.Гансүх Ерөнхийлөгч Петер Пеллегринид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хамтын ажиллагааны талаар товч ярилцав. Тэрээр 2017 онд Словак улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байснаа дурдаж, ойр дотно харилцаатай манай орнууд уламжлалаа бататгаж, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг зорих ёстой гэв.