images

МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2022-11-16

235

Чехийн их, дээд сургуульд оюутан сургах асуудлыг ярилцахаар ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чех улсын Брно хот дахь Менделийн Их сургуулийн ректор Ян Мареш болон бусад багш, удирдлагатай уулзаж, Илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, ярилцав.
 
Менделийн Их сургууль нь ойн менежмент, ХАА, түүний дотор мал аж ахуй, хүнсний технологи, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр оюутан суралцуулах боломжтойг тэмдэглэж, Монголоос оюутан авч сургахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийллээ.
 
Мөн Менделийн Их сургуулийн багш нар манай улсад хэрэгжүүлж буй ойн менежментийн төслийнхөө талаар танилцуулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлон ярилаа. Зөвлөх Э.Одбаяр STREAM төслийг амжилттай хэрэгжүүлж буйд талархаж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс тавьж буй анхаарал, Тэрбум мод үндэсний хөтөлбөр, Европын Холбооны ойн түншлэлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.