images

ЭЛЧИН САЙД ЧЕХИЙН БОЛОВСРОЛ, ЗАЛУУЧУУД, СПОРТЫН ЯАМАНД УУЛЗАЛТ ХИЙВ

Үйл явдлын мэдээ

2022-12-01

246

Элчин сайд Д.Гансүх энэ сарын 8-нд Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яамны Гадаад харилцааны газрын захирал Ладислав Бановецтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийн талаар санал солилцов. Мөн 2019 онд байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Чехэд суралцах монголын оюутны тоог нэмэгдүүлэх, хоёр орны их, дээд сургуулиудын хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх боломж, арга зам, манай улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.