МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Прага хот дахь Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) нь Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн яамнаас зарласан “Бүгд Найрамдах Чех Улс дахь гадаадын иргэдийг нийгэмшүүлэх” төсөлд Чех улс дахь гадаадын иргэдийн холбоо, ТББ-уудыг хамтран оролцогчоор оролцохыг урьжээ.
Тус байгууллага нь гадаадын иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамтай хамтран “Сайн дураар эх орондоо буцах” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Гадаадын иргэдийн сайн дурын нэгдэл, байгууллагуудын (диаспора) үйл ажиллагаа, оролцоог нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх, мөн орон нутгийн болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн “Бүгд Найрамдах Чех Улс дахь гадаадын иргэдийг нийгэмшүүлэх” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, төсөлд оролцогчдад тавигдах нөхцөл, шаардлага зэрэг танилцуулгыг доорх цахим холбоосооор орж, чех, англи хэлээр авах боломжтой юм.
Төслийн тухай мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 2-нд нийтэд зарласан бөгөөд материалыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23.59 цагаас өмнө хүлээн авах юм байна.
Иймд сонирхсон иргэд, холбоо, ТББ-уудыг боломжит хэлбэрээр Прага дахь Прага хот дахь Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах боломжийг судалж, эрэлхийлэхийг хүсье.