images

МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ХӨГЖИЛ, ХУВИРАЛ СЭДВЭЭР ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

Үйл явдлын мэдээ

2022-10-20

256

Чех улсын Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэн 2022 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Прага хотноо Монгол хэл, соёлын хөгжил, хувирал сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулна. Хуралд олон улсын 30 гаруй монгол судлаачид, хэл шинжлэлийн эрдэмтэд, түүхчид оролцож, монгол хэл, бичиг, соёл нийгмийн шилжилт, ахуйн өөрчлөлт, улс хоорондын харилцаа, хэлхээ холбоо зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хэрхэн хувирч өөрчлөгдөж, хөгжиж байгаа талаар илтгэл тавих аж.
 
Тус олон улсын бага хуралд Монголоос МУИС болон МУБИС-ийн эрдэмтэн, багш нар оролцох бөгөөд Элчин сайд Д.Гансүх нээлтэд оролцож үг хэлнэ.
 
Карлын Их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн дэргэдэх Монголын судлалын тэнхим нь 1975 онд байгуулагдсан. Монгол судлалын бүтээлүүдийг эмхэтгэж, “Mongolica Pragensia” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Одоогоор тус тэнхим нь 4 багш, 20 оюутантай бөгөөд хилийн чанад дахь монгол судлалын томоохон төв юм.
 
Хурлын тухай дэлгэрэнгүйг дараахь холбоосоор орж сонирхоно уу.