Монгол-Чехийн бизнес форум боллоо
Монгол, Чехийн бизнес форум 2022 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн форумд чехийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, тээвэр логистик, хими технологи, архитектур зураг төсөл, нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгийн системийн хөдөлгөөний хяналтын системийн үйлдвэрлэгч, барилгын зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, хүний нөөц, экспортын даатгал зэрэг салбарын 10 гаруй аж ахуй нэгж, монголын талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцож, В2В уулзалт хийжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
... хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбоход идэвхийлэн ажиллана.
Чех улсын Үйлдвэр худалдааны яамны Ашигт малтмалын бодлогын хэлтсийн дарга Ярослав Райф:
Монгол Улстай олон талаар хамтран ажиллах боломжтой, тухайлбал түүхий эд олборлох, боловсруулах, нөхөн сэргээлтэд Чехийн өндөр технологиудыг ашиглах боломжтой байгааг тодотгов.
Чехийн Худалдааны танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубский:
Аль ч салбарт хамтран ажиллах боломжтой. Монголын ААН-үүдийг Чехийн ААН-үүдтэй холбох, маш сайн хамтын ажиллагааг санал болгон ажиллана.