images

ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2025-11-26

33

ЭСЯ-наас 2025 оны 12 дугаар сарын 6-ны Бямба гарагт Мост хотод иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтаар: Элчин сайд Д.Гансүх Монгол, Чехийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсч, асуултад хариулна. ЭСЯ "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэтэй хамтран сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгнө.
 
ЭСЯ-наас явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ. Цахим нотариатын заавар болон консулын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны веб сайтын https://prague.embassy.mn/category/169 холбоосоор орж авна уу.
 
Уулзалт болох газрын хаяг: Bridge 714 төв - Brněnská 714, 434 01 Most
Эхлэх цаг: 12:00
 
Иргэд тодорхой асуултаа ЭСЯ-ны [email protected] цахим шуудан, ФБ мессенжерээр ирүүлэх боломжтой. Мөн асууж, тодруулах зүйлсээ ЭСЯ-ны 775 874 222 утас эсвэл ФБ мессенжерээр ирүүлж болно.
 
Тус бүс нутагт оршин суугаа иргэдийг цаг заваа зохицуулж, сургалт болоод консулын үйлчилгээнд хамрагдах урьж байна.