images

МОНГОЛ БАХАРЛЫН ӨДРӨӨР ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО

Үйл явдлын мэдээ

2025-11-12

67

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн – Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөрт зориулсан үндэсний бөхийн насанд хүрэгчдийн болон хүүхдийн барилдааныг ЭСЯ, Чех дэх үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо хамтран 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Мост хотод зохион байгуулна.
 
Насанд хүрэгчдийн барилдааныг бөхчилсөн хэлбэрээр, хүүхдийн барилдааныг 8-10, 11-14, 15-17 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд барилдааныг үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбооны жаяг дэгийн баг хариуцан ажиллана. Холбоо барих утас: 773 183 026, 732 787 188.
 
Бөхийн барилдааны түрүү, үзүүр, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд ЭСЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулна.
 
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтож, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон 2012 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр 11 дүгээр сарын 21-нд, Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой 11 дүгээр сарын 26-нд тус тус тохиож байна.
 
Иймд Чех улсад аж төрж буй үндэсний бөхийн тамирчид, бөхчүүд Та бүхнийг энэ жилийн өвлийн нээлтийн барилдаандаа идэвхтэй оролцож, бөх сонирхогчид иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.
 
Барилдаан болох газар: №14. Základní škola
Хаяг: Rozmarýnová 1692, 434 01 Most
Эхлэх цаг: 10:00