“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА
“Оюунлаг эргэлт медиа” группын дэргэдэх “Эргэлт.мн” мэдээллийн цахим хуудасны сэтгүүлчдийн бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт Прага хотын “Утга зохиолын музей – Үндэсний бичгийн дурсгалт газар”-т 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт болно.
Нүүдэлчин Монгол үндэстний ондоошил, бахархлыг бататгасан бодит амьдрал, түүх, баримтаас сэдэвлэж, урт хугацааны эрэл хайгуулын эцэст Монголчуудын амьдралын ховор содон түүхийг хөрөг бичлэгийн аргаар бичсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь эрдэмтэн судлаачдаас эхлүүлээд бүх насны уншигчдад зориулагдсан бүтээл юм.
Арга хэмжээний үеэр “Сүүлчийн нүүдэлчид” номыг бичсэн сэтгүүлч, уран бүтээлчид уншигч олонтойгоо уулзаж, өөрсдийн бүтээлийг танилцуулах юм. Энэхүү нээлттэй арга хэмжээнд Чех улсад аж төрж буй иргэд Та бүхнийг Чех анд нөхөд, найзуудын хамт хүрэлцэн ирж, сонирхохыг урьж байна.
Уулзалт болох газар: Muzeum literatury - Památník národního písemnictví
Хаяг: Pelléova 44/22, 160 00 Praha 6
Эхлэх цаг: 11:00