ЧЕХ ДЭХ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болон Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан ЭСЯ-наас 2025 оны 11 дүгээр сарын 22-нд Плзен хотын Монголчуудын холбоо ТББ, 11 дүгээр сарын 23-нд Пардубицэ хотын "Mon Week School", дурдсан хотуудын Гадаадын иргэдийн интеграцчлалыг дэмжих төвүүд, үйлдвэр, эцэг эхийн дэмжлэгтэйгээр Чех улсад аж төрж буй хүүхэд багачуудын дунд монгол хэл, өв, соёлын өдөрлөгийг зохион байгуулна.

Тус тусдаа болох эдгээр арга хэмжээнд эцэг эхчүүд Та бүхэнд хүүхдүүдээ идэвхтэй оролцуулахыг уриалж байна.
Зохион байгуулагчидтай дараах хаягаар холбоо барьж болно.
Пардубицэ хотын "Mon Week School": цахим хаяг [email protected], утас: 735-749-688
Плзен хотын Монголчуудын холбоо ТББ: цахим хаяг [email protected], утас: 608-557-796