ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
ЭСЯ-наас 2025 оны 10 дугаар сарын 18-ны Бямба гарагт Валашске Мезиржичи хотод иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалтаар:
- Элчин сайд Д.Гансүх Монгол, Чехийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Чех улсад ажиллаж амьдарч буй иргэдийн санал бодлыг сонсч, асуултад хариулна.
- ЭСЯ "Хос багана" ТББ-ын тэргүүн, лектор Т.Мөнх-Эрдэнэтэй хамтран сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг даван туулах, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгнө.
- ЭСЯ-наас явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ. Цахим нотариатын заавар болон консулын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны веб сайтын https://prague.embassy.mn/category/169 холбоосоор орж авна уу.
Уулзалт болох газрын хаяг: Хотын номын сан, Nábřeží 268 | 757 01 Valašské Meziříčí
Эхлэх цаг: 13:00
Иргэд тодорхой асуултаа ЭСЯ-ны [email protected] цахим шуудан, ФБ мессенжерээр ирүүлэх боломжтой. Мөн асууж, тодруулах зүйлсээ ЭСЯ-ны 775 874 222 утас эсвэл ФБ мессенжерээр ирүүлж болно.
Тус бүс нутагт оршин суугаа иргэдийг цаг заваа зохицуулж, сургалт болоод консулын үйлчилгээнд хамрагдахыг хүсье.