images

ЭЛЧИН САЙД ПОДКАСТ ЯРИЛЦЛАГАД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2025-09-30

13

Өнөөдөр Элчин сайд Д.Гансүх Чехийн Худалдааны танхимаас эрхлэн явуулдаг подкаст ярилцлагад зочноор оролцож, тус Танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубскийтай ярилцав. Чехийн бизнес эрхлэгчид ирэх 10 дугаар сард манай улсад айлчлахтай холбогдуулан явуулсан энэхүү подкастаар талууд Монгол, Чехийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны онцлог болон нөөц боломж, давуу талууд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уламжлалт салбарууд, харилцан ашигтай хамтран ажиллах цаашдын чиглэл, зорилтын талаар санал солилцож, ярилцав. Мөн Чех улсад хөдөлмөр эрхэлж, тус улсын эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулж буй монгол иргэдийн талаар болон манай бизнес эрхлэгчдийг чехийн зах зээлд гаргахад тулгарч буй асуудлын талаар санал солилцлоо.
 
Чехийн Худалдааны танхимын бизнес эрхлэгчид ирэх 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Дэд дарга хатагтай Ийтка Сейтловаг дагалдан манай улсад зочилж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахын зэрэгцээ Дорноговь аймагт зочилж, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.
 
Подкаст ярилцлага бэлэн болмогц фэйсбүүк хуудсанд байршуулах юм.