images

ЧЕХ УЛСАД АЖ ТӨРЖ БУЙ ЭЭЖҮҮДЭД “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-05-30

6

Элчин сайд Д.Гансүх 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнуулсан Чех улсад аж төрж буй ээж нарт одонг ЭСЯ-нд гардуулан өгч, баяр хүргэв. Энэ жилийн Хүүхдийн баяраар "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор Ж.Гантуяа, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор Ж.Оюунтунгалаг, Б.Дуламханд, Б.Ууганцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Б.Батцэцэг, Г.Ариунаа, З.Мөнхцэцэг, Л.Төгсжаргал, С.Оюунцэцэг, Э.Билгүүн, Э.Алтанчимэг, Э.Амгалан, Б.Энхтуул, Т.Бадамтуяа нарын 20 ээж шагнуулав.
 
Элчин сайд одонтой ээжүүд болон үр хүүхэд, хань нөхөрт нь баяр хүргэн, аз жаргал, сайн сайхныг ерөөхийн сацуу эх орны ирээдүй болсон хүүхэд багачуулд Хүүхдийн баярын мэнд дэвшүүлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, эрдэм боловсролтой, хүмүүжил төлөвшилтэй, эх орондоо үнэ цэнтэй иргэн болгон хүмүүжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
 
 
Чех улсад манай улсын 4 мянга орчим хүүхдүүд эцэг, эхийн хамт аж төрж байна. Монголын үрс маш олон болох болтугай.