ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР НААДАМДАА ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болох “Дэлхийн Монголчуудын Наадам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран Монгол Улсаас Европын улсуудад суугаа Элчин сайдын яамд, Монголчуудын холбоо, ТББ, иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулахаар бэлтгэж байна.
Анх удаагаа зохион байгуулагдаж буй Дэлхийн Монголчуудын наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны уралдаан тэмцээнээс гадна урлаг, соёлын арга хэмжээ, монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж үндэсний идээ, ундаа, хоолны худалдаа явагдана. Эдгээр арга хэмжээнд оролцох, бүртгүүлэх, хамтран ажиллах хүсэлтэй урлаг, спортын авъяастнууд, бизнес эрхлэгчид доорх холбоосоор зохион байгуулагчидтай холбогдож, бүртгүүлэн, хамтран ажиллах боломжтой юм.
Бөхийн барилдааны бүртгэл, мэдээлэл
https://www.facebook.com/share/p/19GkUHb8hQ/
https://www.facebook.com/share/p/19GkUHb8hQ/
Сур харвааны бүртгэл, мэдээлэл
https://www.facebook.com/share/p/1J4SgTNE2G/
https://www.facebook.com/share/p/1J4SgTNE2G/
Шагайн харвааны бүртгэл, мэдээлэл
https://www.facebook.com/share/p/1AN7TAowkZ/
https://www.facebook.com/share/p/1AN7TAowkZ/
Хоолны үйлчилгээ үзүүлэх бүртгэл, мэдээлэл
https://www.facebook.com/MongolianEmbassyCZ/posts/pfbid0kCJaciTw9waqyYijLEwipxgu668h8M6am8Ht5miTQsY782oF2Ea6XuA3matgMMvul
https://www.facebook.com/MongolianEmbassyCZ/posts/pfbid0kCJaciTw9waqyYijLEwipxgu668h8M6am8Ht5miTQsY782oF2Ea6XuA3matgMMvul
Худалдаа эрхлэгчдийн бүртгэл, мэдээлэл
https://www.facebook.com/share/p/1AkEpqPMB5/
https://www.facebook.com/share/p/1AkEpqPMB5/
Чех, Словак улсуудад аж төрж буй монголчууд Та бүхнийг баяр наадмын үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцохыг урьж байна.