ИРГЭДИЙН АНХААРАЛД
Гадаад улсын иргэнтэй гэр бүл болж, нөхрийнхөө овгийг авсан бол овгоо солиулж байж, Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтаа шинэчилж авах ёстойг дор бүрнээ анхаарна уу. Хуучин олгож байсан гадаад паспортын тусгай тэмдэглэл хэсэгт овог солигдсон тухай хийж байсан тэмдэглэгээ нь түр шинжтэй. Иймд манай иргэд овгоо аль болох даруй солиулж, иргэний бичиг баримтаа бүрдүүлэх нь зүйтэй.
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэхтэй холбоотойгоор Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийг сайтар уншиж танилцахыг хүсье. Ер нь Чех улсад олон хүүхэд шинээр мэндэлж бүртгүүлж байгаа болон бусад бүхий л шалтгаанаар энэ хуулийг иргэн хүнийхээ хувьд уншиж судлах хэрэгтэй. https://legalinfo.mn/mn/detail/13540
Жишээ нь, овог солиулахад Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2-т заасны дагуу дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
1. ӨРГӨДӨЛ (Өргөдөлд ямар шалтгаанаар овог, эцгийн /эхийн/ нэр өөрчлөх болсноо тодорхой бичих, гадаад нөхөр,/эхнэр / нь өөрийн төрөлх хэлээр бичиж нотариатаар батлуулсан байх, монгол хэлний баталгаат орчуулагчаар хийлгэсэн орчуулга)
2.ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ (эх хувь, лавлагаа)
3. ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ /гадаад паспортын хуулбар/
4. ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ (Чехийн гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбарыг монгол хэлний баталгаат орчуулагчаар хийлгэсэн орчуулга)
Тодруулах зүйл байх аваас ЭСЯ-ны [email protected] цахим шуудан, ФБ мессеж, +420 775874222 тоот утсаар холбогдоорой.