images

ӨРГӨМЖИТ КОНСУЛ П.РЕЙХРТЭД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Үйл явдлын мэдээ

2025-04-11

23

Элчин сайд Д.Гансүх 2025 оны 4 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхртийг хүлээн авч уулзаж, түүний Өргөмжит консулаар ажиллах хугацааг сунгасантай холбогдуулан Бүгд Найрамдах Чех Улсын ГХЯ-наас олгосон экзекватурыг гардуулан өгч, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
 
Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал, ялангуяа бизнесийн форумын үр дүнгийн талаар мэдээлж, хоёр талын бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд Өргөмжит консулыг анхаарч ажиллахыг зөвлөв. Өргөмжит консул П.Рейхрт өөрийн оршин суугаа консулын тойрог болох Храдец Кралове хотын Их сургуульд монгол оюутнуудыг суралцуулж эхэлснийг дурдаж, Эрдэнэт хотноо орон сууц, чех шар айргийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулав. Мөн тэрээр Чехийн Үндэсний музейд гаргасан Чингис хаан үзэсгэлэнтэй уялдуулан Монголын өв, соёлыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах талаар саналаа танилцуулж, ярилцлаа.
 
Өргөмжит консул П.Рейхрт нь 2021 оноос хойш Чех улсын Храдец Кралове, Пардубице, Өмнөд Морава, Оломоуц, Морава-Слезко, Злин зэрэг мужийн тойргийг хариуцсан манай улсын Өргөмжит консулаар ажиллаж байна.