ЧЕХИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ЧЕХ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА С.БЕРКОВЕЦТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гансүх энэ сарын 19-нд Чехийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковецтэй уулзаж, Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.
Мөн Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн Парламентын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ томилогдсон тухай мэдээлэв. Ноён С.Берковец хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал хувь нэмэртэйг тэмдэглэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ дахь Монгол-Чехийн Парламентын бүлэг 7, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын бүлэг 8 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.