images

МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТ ЧЕХ УЛСАД БОЛНО

Embassy news

2025-02-12

60

Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны 3 дугаар сарын 12-ны 13.30 цагт Чехийн Улсын Филармони “Рудольфинум”-ын тайзнаа тоглоно.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолтод Чех улсад аж төрж буй иргэдээ хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ урьж байна.  
 
Гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө 1896 онд Чехийн Филармонийн төв болсон “Рудольфинум”-оор зочилж, “Монголын сайхан орон” тоглолтыг таалан соёрхоно уу.  
 
Тоглолтын тасалбарыг Чехийн Филармони “Рудольфинум”-ын билетийн касснаас 2 дугаар сарын 14-ний өдрөөс төлбөргүйгээр авч болно.   
 
Билетийн кассын ажиллах хуваарь: Даваа-Баасан гарагийн 10-18 цаг
Хаяг: Alšovo nábřeží 79/12, Praha 1