Элчин сайд Чехийн Гадаад хэргийн сайдтай уулзав
Чех улсын Гадаад хэргийн сайд Я.Липавский Прага дахь ДТГ-уудын Тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, улс орныхоо гадаад бодлогын өнөөгийн байдал, зорилтуудын талаар танилцуулав. Элчин сайд Д.Гансүх Сайд Б.Батцэцэгийн мэндийг уламжилж, хоёр орны хамтын ажиллагаа, түүний дотор Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийг ойн хүрээнд Прага хотноо зохион байгуулагдах Чингис Хаан олон улсын үзэсгэлэн, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжмийн тоглолтын бэлтгэл ажлын талаар мэдээлж, санал солилцов.