images

Элчин сайд Парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзав

Үйл явдлын мэдээ

2022-03-21

269

Элчин сайд Д.Гансүх энэ сарын 21-нд Чех улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Станислав Берковецтэй уулзаж, УИХ-ын гишүүн, Монгол- Чехийн Парламентын Бүлгийн дарга Б.Энхбаярын мэндийг уламжлахын сацуу Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын найрамдлын бүлгийг байгуулж, даргаар нь ажиллаж байгаад талархал илэрхийлж, баяр хүргэв. Тэрбээр Парламентад гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Найрамдлын бүлэгт хоёр орны хоорондын харилцаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гишүүд нэгдэн оржээ.

Ноён С.Берковец Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудал Парламентын хэлэлцэх хэргийн жагсаалтад орсныг мэдээлэв. Элчин сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цар тахлын дараахь эдийн засгаа сэргээх бодлого, чиглэл, Чех улстай явууулж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Уулзалтад Элчин сайд И.Бродский, алсын зайн эмнэлэг болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чиглэлийн компани, нийгэмлэгийн төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар ярилцав.