images

Мэдээлэл

Үйл явдлын мэдээ

2022-03-22

281

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ Б.Мянганбаярын бичсэн энэ чухал мэдээллийг  давхар хүргэе. Бичиг баримтаа бүрдүүлэхдээ цаг хугацаагаа сайн төлөвлөөрэй. Ямар үед нь өөрөө очих юм, ямар үед нь шуудангаар илгээх юм, юу бүрдүүлэх вэ гэдгээ сайн нягталж илгээж байхыг зөвлөж байна. Цагийг нь тулгахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, шуудангаар илгээж байгаа зүйлийн бүрдэл дутуу байвал хэцүү болдог.

ТА НАР МИНЬ АЛИВАА АЖЛЫНХАА ТӨЛӨӨ ӨӨРСДӨӨ АНХААРАЛ ТАВЬЖ, ХЭЛЖ САНУУЛЖ БАЙХ ЧУХАЛ. Ялангуяа энд ихэнх үйлчилгээг үзүүлдэг хугацаатай. Хариуг тухайн байгууллага хугацаандаа өгсөн байсан ч манайхан анзааралгүй өнгөрсөн тохиолдлууд гарч байна.

Энэ ташрамд Чехэд аж төрдөг монголчууддаа зөвлөдөг, тусалдаг, мэдээллээ хуваалцдаг ТББ, хувь хүмүүс, блогчддоо талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Прага дахь, ЭСЯ.

2022-03-02


via Myanga Bazarjav

Чех улсын Дотоод хэргийн яам (OAMP)-наас гаргасан анхааруулга, зөвлөмж

Украин улсад үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас Чех улсын Дотоод хэргийн яамны салбарууд (OAMP) гадаад иргэдийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх, өргөдөл хүсэлт хүлээж авахдаа зарим хязгаарлалт тогтоож байна.

Үүнд, Чех улсын нутагт шинээр төрсөн хүүхдийн оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл, гэр бүлийн нэгтгэлийн визтэй байгаад оршин суух зөвшөөрөл- “ягаан карт” анх удаа авах тухай өргөдөл, зорилгоо өөрчлөхийг хүссэн өргөдөл (жишээ нь, ажил эрхлэх зорилгоос гэр бүл нэгтгэлийн зорилгод) зэрэг ОАМП-д зайлшгүй өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх өргөдөл материалыг ЗӨВХӨН хүлээн авна.

Бусад асуудал шийдүүлэх хүсэлтийг (жишээ нь, оршин суух зөвшөөрөл – ягаан карт сунгуулах, хувийн мэдээллийн өөрчлөлтөө мэдээлэх, өргөдөлд нэмэлт материал өгөх г.м.) баталгаат шуудангаар илгээж болно. Энэ нь ОАМП-ийн цаг захиалах утасны үйлчилгээнд ч хамаарах юм байна. Дотоод яамны цаг захиалах утас одоогоор ямар ч захиалга хүлээж авч цаг өгөхгүй байгаа юм байна.

Өөрийн биеэр өгөх ёстой өргөдөл материалыг дээрх нөхцөл байдлын улмаас хугацаанаас хойш өгөх тохиолдолд хувь хүнээс үл шалтгаалсан саатал гэж үзэж хүлээн авах гэнэ.

(Мэдээллийн эх үүсвэр - БНЧУ-ын Дотоод хэргийн яамны сайт: https://www.mvcr.cz/.../sluzby-pro-verejnost-informace... )

Украин улсын иргэдэд ОАМП салбарууд тусгай журмаар үйлчлэх юм байна.

Баталгаат шуудангаар илгээх материалаа явуулахдаа өөртөө хувилж авч үлдэж, мөн баталгаат шуудангаар явуулсан шуудангийн бичгээ өөртөө хадгалж байхыг та бүхэнд зөвлөе.

Баталгаат захидал явуулахдаа харьяа ОАМП-гийн хаягийг зөв гаргацтай бичиж, захиагаа зөв хаяглаж явуулах нь маш чухал шүү. Буруу бичсэнээс төөрөлдөх, эзэн нь олдохгүй буцах, алдагдах, хугацаа алдах тохиолдол их байдаг.

Захиа хэрхэн зөв хаяглах талаарх зөвлөгөөг дараах холбоосоор орж үзэж болно:

https://www.facebook.com/.../1730.../posts/2108613012748192/

Баталгаат захидал явуулахад бөглөдөг маягт (podací lístek)-ын зургийг мөн оруулав. ЭНэ маягт нь ОАМПд баталгаат захиа явуулсан тухай баримт болж танд үлдэх юм.