images

ЭЛЧИН САЙД СЛОВАК УЛСАД АЖИЛЛАВ

Үйл явдлын мэдээ

2024-11-15

76

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Словак улсад ажиллаж, тус улсын Гадаад болон Европын хэргийн яамнаас “Хилэн хувьсгал”-ын 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцох үеэрээ тус улсын Гадаад болон Европын хэрэг эрхэлсэн сайд Юрай Бланартай уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын мэндчилгээг уламжлан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцав.
 
Мөн тэрбээр 11 дүгээр сарын 14-нд ГХЕЯ-ны Ази-Номхон далайн орнуудын газрын захирал Петер Спишиактай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж буй  уулзалт, арга хэмжээнүүд, түүнчлэн олон улсын харилцааны нөхцөл байдал, тулгарч буй сорилт бэрхшээлийн санал солилцов.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран сууж ажиллаж байсан Элчин сайд Душан Беллаг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд 11 дүгээр сарын 13-нд гардуулав. Д.Белла Элчин сайдаар ажилласан үеийн дурсамжаасаа хуваалцаж, түүний хичээл зүтгэлийг Монгол Улсын төрийн тэргүүн өндрөөр үнэлж, шагнасанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв.