images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Үйл явдлын мэдээ

2024-11-11

81

ЭСЯ-наас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны Бямба гарагт Хавличкув Брод хотод "Сэтгэлзүйн эрүүл мэнд ба стресс, сэтгэл гутралыг даван туулах арга зам" сэдэвт төлбөргүй сургалтыг "Хос багана" ТББ-тай хамтран зохион байгуулна. Сургалтын гол зорилго нь хилийн чанад ажиллаж амьдарч буй иргэдэд тохиолддог стресс, түүнээс улбаатай сэтгэл гутралыг даван туулах, амьдралын эрүүл орчныг бий болгох, гэр бүл, хамт олондоо эерэгээр нөлөөлөхөд туслах, зөвлөхөд оршино. Сургалтад урьж байна.
 
ХҮН ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ СТРЕССТ ОРСОН БАЙДАГ, ТҮҮНИЙГЭЭ АНЗААРАХГҮЙ ЯВСААР ГАЗАР АВАХУУЛДАГ ГЭМТЭЙ АЖ. ТИЙМЭЭС МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ ЮМ БАЙНА.
 
Сургалт болох газрын хаяг: Hubbr coworking төв - Masarykova 2853, 580 01 Havlíčkův Brod
Цаг: 13:00
Мөн өдөр ЭСЯ-наас тус байранд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Цахим нотариатын заавар болон консулын үйлчилгээтэй холбоотой мэдээлэлтэй ЭСЯ-ны вебсайтын https://prague.embassy.mn/category/169 холбоосоор орж танилцана уу.
 
Асууж, тодруулах зүйл зүйлсээ ЭСЯ-ны 775-874-222 утсаар тодруулах эсвэл [email protected] хаягаар цахим шуудан илгээж болно. Мөн ЭСЯ-ны ФБ мессенжерээр бичиж болно.