images

"АЛДАРТ ЭХ"одонгийн материал хүлээн авна

Үйл явдлын мэдээ

2022-01-22

209

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Алдарт эх”-ийн I, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Алдарт эх”-ийн II зэргийн одонгоор шагнадаг билээ. Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд үрчилж авсан хүүхэд орох бөгөөд харин түүнийг 3 нас хүрэхээс нь өмнө үрчилж авсан байх журамтай. Чех, Словак улсад аж төрж буй “Алдарт эх”-ийн I,II зэргийн одонгийн болзлыг хангаж буй эхчүүд дараахь материалыг бүрдүүлэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний дотор ЭСЯ-нд ирүүлнэ үү. Асуух тодруулах зүйл гарах аваас ЭСЯ-ны 775874222 утас, ФБ-ийн мессэжээр хандаарай.

Бүрдүүлэх баримт бичиг:
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байна);
2. Өргөдөл гаргагч (эх)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар (БАГА ХҮҮХЭД НЬ 1 НАС ХҮРСЭН БАЙХ ЁСТОЙ ЮМ);
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (ХҮҮХДИЙГ 3 НАС ХҮРЭХЭЭС НЬ ӨМНӨ ҮРЧИЛЖ АВСАН БАЙХ ЁСТОЙ ЮМ);
5. Анкет зэрэг болно.