images

МОНГОЛ-ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ПРАГА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛНА

Үйл явдлын мэдээ

2024-10-01

91

Элчин сайд Д.Гансүх 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чехийн Худалдааны танхимд зочилж, тус танхимын Гадаад харилцаа хариуцсан захирал Илья Мазанек, орлогч Петр Талафус нартай уулзав. Захирал И.Мазанек тэргүүтэй Чехийн бизнесийн төлөөлөгчид өнгөрсөн 9 дүгээр сард манай улсад ажилласан бөгөөд тэрбээр Улаанбаатар хот болон Архангай аймагт зохион байгуулсан бизнесийн форум, бизнес эрхлэгчдийн хоёр талын уулзалтуудын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.  
 
Элчин сайд 2025 онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, ирэх жил Прага хотноо хийхээр төлөвлөж буй хоёр улсын бизнес эрхлэгчдийн нэгдсэн форумыг хамтран зохион байгуулах асуудлаар ярилцав. Чехийн Худалдааны танхим нь манай талтай хамтран өмнө нь ийм форум зохион байгуулж байсан туршлагадаа тулгуурлан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, мөн уулзалтаар яригдсан хүнс, авто тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах, хуурай боомтын туршлага солилцох зэрэг чиглэлээр холбогдох талуудыг холбож, дэмжиж ажиллахаар болов.  
 
Чехийн Худалдааны танхим нь 58 худалдааны танхим, 130 гаруй орон нутгийн мэргэжлийн холбоод болон 16 мянга гаруй гишүүдтэй Чехийн хамгийн том худалдааны танхим юм.